Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд болон Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, дарга удирдлагууд цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн оролцов. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгмийн хэв журмыг сахин хамгаалах шууд үүрэг бүхий 124 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Баярын хурлын үеэр Дүүргийн төр захиргааны байгууллага болон Аж ахуй нэгж байгууллагын дурсгалын зүйлийг гардуулсан бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, гарган бусдыгаа манлайлан ажилласан албан хаагчдаа Нийслэл дүүргийн болон салбарын шагналуудаар шагнан урамшууллаа.



