Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд ИТХ-ын Төлөөлөгчид, болон ахмадууд оролцов. Дүүргийн хэмжээнд БААНэгжийн харьяалалтай 1205, харьяалалгүй 1583 ахмад настан байдаг бөгөөд ХХҮХ-ээс харъялалгүй ахмад тус бүрт 10,000 төгрөгний хандив өгч хүндэтгэл үзүүлж ГҮНДҮ ЁНДОН РАВЖААЛИН ХИЙДИЙН лам нар ном уншиж ерөөл айлдав.
Мөн дүүрэг орон нутагтаа хувь нэмрээ оруулсан ахмад буурлуудаа шагнаж урамшуулав. Үүнд:
Засгий газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газрын шагналаар Ч.Ганбат
Дүүргийн Хүндэт тэмдгээр: Д.Хурцаа, Г.Алтангэрэл, Ю.Цэндсүрэн, Ч,Мядагмаа, Д.Хоролсүрэн ИТХ-ын Хүндэт үнэмлэхээр: Ж.Цэцгээ, И.Нарангэрэл, Ж.Ганчимэг, С.Загдсүрэн
Засаг даргын жуух бичгээр: Д.Сумьяа, Л.Хишгээ, Л.Өлзийсүрэн, Ц.Найданхүү, Н.Чулуунцэцэг нар
Засаг даргын баярын бичгээр С.Цэцэгмаа, С.Төмөрхүү, Д.Долгорсүрэн Н.Галя Х.Цэцгээ нар тус тус шагнагдлаа.
Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулан МУАЖ Д.Ухнаа, МУГЖ Ж.Одмаа, Ч.Туул, Н.Амгалан, Ж.Уранчимэг, МУСГЗ Б.Байгалмаа, МУСТА Н.Оюунчимэг, С.Баасандорж, Б.Хонгор, Х.Ган-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ая дууны дээжээс өргөн барилаа.



