УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон ИТХ-ын Төлөөлөгчид, байгууллага аж ахуй нэгжийн дарга нар болон багш сурган хүмүүжүүлэгчид оролцов. Үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга С.Даваасүрэн үг хэлж, Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт боловсролын байгууллагын түүхийг агуулсан илтгэл танилцуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2019 онд дүүргийн боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа.
Энэ үеэр ахмад багш нарт хүндэтгэл үзүүлж Нийслэл дүүргийн шагналаар шагнаж урамшууллаа.



