Чуулга уулзалтад Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, дүүргийн Засаг даргын орлогч ИТХ-ын Төлөөлөгч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг ГБХЗХХ-ийн дарга Т.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Чуулга уулзалтаар:
· Залуучуудын хөгжил, оролцоог дэмжье сэдвээр “ЖАРГАЛЫН ХӨТӨЧ” ТББ-ын тэргүүн Г.Нямжаргал
· Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлье сэдвээр ХХҮХ-ийн НХА-ны дарга Ж.Баярхүү
· Залуучуудын эрүүл мэндийг хамгаалъя сэдвээр ЭМТ-ийн хүний нөөц албаны дарга Б.Оюунбаатар
· Залуучуудын аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлье сэдвээр ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням
· Залуучуудын хувь хүний хөгжил, боловсролыг дэмжье сэдвээр ЗДТГ-ын мэргэжилтэн М.Гантулга нар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, залуучуудаас гарсан саналын зөвлөмжийн төслийг танилцуулсан.
Чуулга уулзалтын 2-р хэсэг Тэмүүлэл хүүхдийн зусланд “ХАМТЫН ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЬЕ” уриан дор ӨРТӨӨЧИЛСӨН хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг өдрийг хоорондоо танилцаж хөгжилтэй өнгөрүүллээ.

