Багануур-Ус ОНӨААТҮГ-аас “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа
Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойг угтан Багануур-Ус ОНӨААТГ-аас “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Нацагдоржийн талбайд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, ЗАА-ны дарга Д.Дэмчигжав, хэлтэс албадын дарга удирдлагууд болон иргэд оролцов.Үйл ажиллагааны үеэр Багануур-Ус ОНӨААТҮГ-т үр бүтээлтэй ажилласан ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулж өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд
• Байгууллагын 2018 оны өвлийн бэлтгэл ажлын тайлан мэдээлэл
• Төрийн байгууллагаас НАА-н талаар гаргасан тогтоол шийдвэрүүд
• Иргэдийн санал гомдол шийдвэрлэх
• Гэр хорооллын хэрэглэгчдэд эко ОО шинэ технологи сурталчлах
• Ундны усны чанар стандарт Итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа танилцуулга
• Найдвартай хэрэглэгч Шилдэг өрх, ААН урамшуулах зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544