Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Багануур дүүргийн боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “SCHOOL POLICE” дэвжээ-2018 тэмцээнийг өргөө соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням нээж үг хэлэхдээ:
Жил бүр зохион байгуулагддаг "School police" дэвжээ тэмцээний гол зорилго нь ЕБС-ийн нийгмийн ажилтан, сурагч, тэдний эцэг эхтэй хамтран сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа гэмт халдлага, хэрэг зөрчилд өртөх эрсдэлээс хамгаалах,сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд оршиж шилдэг баг нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцдог гэдгийг онцолж байсан юм.
Тэмцээнд ЕБС-ын 3 Цогцолбор сургууль, Гэрэлт ирээдүй МСҮТ-ийн нийт 6 баг, 70 гаруй сурагчид өрсөлдөж ТЭРГҮҮН байрт ГГЦС-ын “CYBER COPS” баг ДЭД байрт Оюуы эрин цогцолбор сургуулийн “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” баг ГУТГААР байрт ГГЦС-ын “АРДЫН ЭЛЧ” баг тус байруудад шалгарч, Шилдэг хөгжөөн дэмжигчийн багаар Оюуны эрин цогцолбор сургуулийн сурагч н.Хүрлээ шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон баг хамт олонд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.