Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Хороодын засаг дарга ИНХ-ын дарга нартай уулзлаа

2018-11-12

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн өнөөдөр 5 хорооны ИНХ-ын дарга, Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар 2018 онд иргэдийн ая тухтай амьдруулах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээг хороотой хамтрах, иргэдэд тулгамдсан асуудлыг нэн даруй шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа онцолсон. 
Мөн дүүргийн 1, 3-р хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны айл өрхүүдийн амьдрах орчин нөхцөл, цаашид тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хэрхэн хангагдаж байгаа судалгаа асуумжыг авч ажилласан бол 2018 оны 11 дүгээр сард гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор санал асуулга судалгааг авах талаар хороодын Засаг дарга Иргэдийн нийтийн хурлын дарга нартай хамтран ажиллах талаар санал солилцов.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%