Тэмцээний зорилго нь Багануур дүүрэг болон зүүн бүсэд ажиллаж амьдарч байгаа залуу эмэгтэй эрдэмтэд, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, инноваци, шинэ санаачлагыг дэмжих, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх саналыг сонсох, бусдад түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд нийт 17 илтгэл тавигдсан юм.
1-р байрт Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч П.Дэлгэрзаяа “Багануур дүүргийн өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, дадал хэвшлийг тодорхойлсон судалгааны дүн” сэдвээр
2-р байрт 235-р цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй “Бага насны хүүхдийн хөгжилд тоглоом, хөтөч ном нөлөөлөх нь” сэдвээр
3-р байрт 142-р цэцэрлэгийн арга зүйч Г.Баярцэнгэл “4-5 настай хүүхдийг шагайн наадгайгаар хөгжүүлэх” сэдвээр
Тусгай байрт Гүн галуутай цогцолбор сургуулийн багш С.Ариунцэцэг Сурагчдын бүтээлийг сургалтад ашиглах нь сэдвээр тус тус байр эзэллээ.

