Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Багануур дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гансэлэм, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны ахлах редактор Б.Энхзул, Монголын шартын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар оролцов.
Тэмцээнд эрэгтэй 36, эмэгтэй 22 шатар сонирхогчид оролцож 7 өрөг тоглож аваргаа шалгаруулсан юм. Тэмцээний эрэгтэй төрөлд ТЭРГҮҮН байрт А.Ганбаяр, ДЭД байрт Б.Өсөхбаяр, ГУТГААР байрт А.Ганболор, эмэгтэй төрөлд ТЭРГҮҮН байрт О.Мөнхтуяа, ДЭД байрт Х.САРАНЦЭЦЭГ, ГУТГААР байрт К.Нагаш нар тус тус байр эзэллээ.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхны тэмцээнд Багануур дүүргийн иргэн Ц.Нямдаваа мөнгөн медаль хүртэж байсан. Багануур дүүрэг амжилтаа ахиулах зорилго тавьж, энэ жил залуу шатар сонирхогчдыг бэлтгэж байгаа юм. Тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү эхэлж байгаа бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд болох юм.


