Сайн дурын үзлэгийн багт Бүтээлч эмч нарын нэгдлийн гишүүн эмч нар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Шастины Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Арьс судлалын үндэсний төв, Төрийн Тусгай албан хаагчийн НЭ, Энэрэл эмнэлэг, Рефлекс мэдрэлийн эмнэлэг, Чүнелми шүдний эмнэлэг, Мөнгөн Гүүр эмнэлэг,Медипас эмнэлгийн нийт 27 эмч нар нэгдсэн юм.
Үзлэгт Багануур дүүргийн 5 хорооны нийт 353 иргэдийг хүүхэд, зүрх судас, мэдрэл хөдөлгөөн засал, дотор, бөөр урологи, чих хамар хоолой, хавдар, дотоод шүүрэл, арьс, нүд, шүдний чиглэлээр үнэгүй үзлэг оношилгоонд хамруулж, ЗЦБ, хэт авиан оношилгоог хийж шүдний урьдчилсан үзлэг, зөвлөгөө шүдний ховилын ломбо, фторт түрхлэгийг нийт 42 хүнд түрхэн шаардлагатай өвчтөнүүдэд хэрэгцээт эмийг үнэ төлбөргүй олгосон юм. Рафел Интернэйншл ТББ-нь 2007 оноос Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сайн дурын эмч нарын багийг бүрдүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.


