Дүүрэгт Архивын нэг цэгийн үйлчилгээ нээгдсэнээр Нийслэлийн Архивын газрын нэгдсэн программаас архивын лавлагаа, хуулбар авах захиалгыг орон нутагтаа хүлээн авч, иргэдэд хариуг шуурхай өгөх боломжтой болж байна.
Архивын нэг цэгийн үйлчилгээ дүүргийн иргэдэд шууд хүргэснээр нийт 21 төрлийн лавлагааг авах боломжтой болж байгаа юм. Үүнд:
-Ажилласан жилийн лавлагаа
-Акт, дүгнэлтийн лавлагаа
-Банк, санхүүгийн лавлагаа
-Нотариатын лавлагаа
-Газрын кадастрын зургын холбогдолтой лавлагаа
-ЕБС-ын улсын шалгалтын холбогдох лавлагаа
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын лавлагаа
-Барилга байгууламжийн холбогдолтой лавлагаа
-Өмч хувьчлалын холбогдолтой лавлагаа
-Нас барсны бүртгэлийн лавлагаа
-Орон сууцны зориулалт өөрчилсөнтэй холбогдох лавлагаа
-Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа
-Тендерийн лавлагаа
-Тогтоол, захирамжийн лавлагаа
-Хурлыг тэмдэглэлийн лавлагаа
-Цагаатгах ажлын холдбогдолтой лавлагаа
-Цалингийн лавлагаа
-Шилжит хөдөлгөөний лавлагаа
-Шүүхийн шийдвэрийн лавлагаа
-Шүүхийн шинжилгээний лавлагаа
-Шагналын холбогдолтой лавлагааг тус тус авах боломжтой юм.

