Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэнээс хойш 18 жил болж байгаа аж. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Одоогийн байдлаар хэлмэгдээд цагаатгагдсан 17376 иргэнд төрөөс 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. 2010 оны эхний хагас жилийн байдлаар 41 хүнд 39 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ.
Манай дүүрэгт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ болох 60 иргэн бүртгэлтэй байдаг байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас бүртгэлтэй иргэдэд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзан, 108 зул өргөн, буяны ном хуруулах ажлыг зохион байгуулдаг билээ. Мөн энэ өдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар ойлголт өгөх зорилгоор хичээл орж, гар зургийн уралдаан, хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгууллаа.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос дүүргийн 5-р хорооны иргэн Балжидын Цэгмид гуайд хүндэтгэл үзүүлэн гэр олгосон байна.



