Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаархи хэлэлцүүлэг

2014-09-09

Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон  иргэд олон нийтэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаархи нэгдсэн ойлголт мэдээллийг нэг дороос цогц хэлбэрээр өгөх замаар иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэг, ойлголтын зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр хамгааллын Чөлөөт нүүдэл академийн хамтарсан хэлэлцүүлгийг 2014 оны 09-р сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай асуудал нэн чухлаар тавигдаж байгаа өнөө үед иргэдэд уг асуудлын талаархи ойлголт мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл шууд хүргэх, Иргэдийн ХАБЭА талаар ойлголтын зөрүү эргэлзээтэй асуудалд нэг дороос хариулт өгөх, энэ талаар нээлттэй сонсгол арга хэмжээг зохион байгуулсанаар иргэдийн ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг дээшлүүлж,  иргэдийн ухамсар үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байгаа юм.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхэд ААНБ-уудад тохиолдох бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ХАБЭА-н асуудал зэрэг сэдвээр мэдээлэл хийн хэлэлцүүллээ. Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхийг хүссэн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд хамрагдлаа.

Иргэд орон сууцны дундуур хийгдэж буй дулааны шугам шинэчлэлтэй холбоотой асуудал, төмөрлөгийн үйлдвэрээс гарч буй утааны асуудал, үйлдвэрлэлийн осол аваарь гарахаас урьдчилан сэргийлж техникийн зааварчилгааг хийсэн эсэх талаар хяналт шалгалт хийж байгаа байдал, мэргэжлийн сургалтыг чанаржуулах зэрэг асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Цаашид энэ мэтчилэн хэлэлцүүлэг хийж байх нь чухал ач холбогдолтой юм гэдгийг ч энэ үеэр хэлж байсан юм.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэсээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлгүүдийг тогтмол явуулж байх ба дараагийн хэлэлцүүлгийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран “Үйлдвэрлэгчдийн зах зээлийн гүүр” сэдвээр, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Хүнсний аюулгүй байдал, сурагчдийн үдийн хоол” сэдвээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%