Уулзалтад нийт 380 гаран иргэд оролцсон ба ИТХ-ын дарга С.Даваасүрэн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Засаг дарга Ц.Сандаг-Очир төр захиргааны байгууллагаас хийгдэж буй ажил болон хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцууллаа.
1,3-р хорооны иргэдээс төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг хангалттай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр иргэдээс дараах санал гарсан. Тухайлбал:
-Хүүхэд, залуучуудыг зөв зохистой өнгөрүүлэх газар буюу цэцэрлэгт хүрээлэн байгуулах
-“Шувуун саарал” хөшөөг шилжүүлж, суурилуулах
-Шавар, шалбааг тогтдог гудамжнуудыг шороогоор тэгшлэх
-84-86-р байрнуудын дунд хүүхдийн тоглоомын талбай бий болгох
-Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зэрэг бусад саналуудыг хэлсэн.
2019 онд иргэдээс гаргасан саналыг үндэслэн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг төр захиргааны байгууллагаас илэрхийллээ.


