Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа
Багануур дүүргийн Эмэгтэйчүүдийн сүлжээ ТББ-аас Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг ИЛ ТОД ТӨСӨВ сэдвээр дүүргийн 5 хорооны иргэдэд мэдээлэл өгч, ИТХ-ын Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хорооны дарга О.Батмөнх удирдан явуулав. Сонсголыг ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням нээж үг хэлж, Засаг даргын орлогч Т.Отгонболд 2018 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр мэдээллийг өгч, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг төсөв санхүүгийн орлого зарлагын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544