Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРЭГТ БОЛЛОО.

2014-09-19

2014 оны 09-р сарын 19-ны баасан гаригт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны холбогдох ажилтнууд болон дүүргүүдийн ИТХурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт Багануур дүүрэгт амжилттай явагдлаа.

 Уулзалтын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Багануур дүүргийг бие даасан хот болгох талаар хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулагдлаа. Дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал “Багануур дүүргийн өнөөгийн байдал буюу бие даасан хот болоход нөлөөлөх хүчин зүйлүүд” -ийн талаар, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар товч танилцууллаа.

Дүүргийн ИТХ-ын 2006 оны 1 дүгээр тогтоолоор “Багануур дүүргийг бие даасан нэгж”  болгон өөрчлөхийг дэмжсэн иргэдийн саналыг МУ-ын Засгийн газарт өргөн барьж байсан боловч уг асуудал шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна. Дээрх хэлэлцүүлэг нь Багануур дүүрэгт зохион байгуулагдсанаар дүүргийг бие даасан хот болоход чухал ач холбогдолтой, цаг үеээ олсон, үр дүнтэй ажил боллоо хэмээн Нийслэл, дүүргийн удирдлагууд дүгнэж байв.   

Бие даасан хот болоход Багануур дүүргийн давуу тал нь “ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГ ХАНДЛАГА” юм.

Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага нь байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөө ашиглан, нүүрсийг гүн боловсруулах, өндөр технологи нэвтрүүлэх замаар үндсэн болон дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх дагнасан хэлбэрийн үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах явдал юм.

Үйлдвэрлэл технологийн парк байгуулагдсанаар Багануур дүүрэг нь эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн аргилгасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2010 оны 149,  2011 оны 367 дугаартай тогтоолуудаар   Багануур дүүрэгт Их сургуулиудын  хотхон байгуулахаар шийдвэрлэсэн явдал нь Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтийг бууруулах, Нийслэлийн авто замын ачаалал, агаар, хөрсний бохирдол зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд   чухал ач холбогдолтой  шийдвэр болсон хэмээн үзэж байна.

Их сургуулиудын хотхон ашиглалтанд орсноор 17916 өрхийн 66250 хүн, 100,000 оюутан, нийт 166, 250 хүн ам бүхий шинэ суурьшлын бүс, хөгжлийн шинэ төв  бий болж,  улмаар Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, инновацын төв болох боломжтой юм.

2014.06.21-ний өдрийн ЗГ-ын хуралдаанаар “Их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн дэмжээд, хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн байна.

Иймээс Багануур дүүрэг нь бие даасан, зүүн бүсийн төв болон хөгжих нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн Нийслэл, дүүргийн удирдлагууд дэмжиж байсан ба эхний ээлжинд Нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргүүдэд дэлхийн хотуудын жишиг дүрэмийг туршихаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%