Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

“Үйлдвэрлэгчдийн зах зээлийн гүүр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2014-09-30

ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран “Үйлдвэрлэгчдийн зах зээлийн гүүр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дүүргийн жижиг дунд үйлдвэр болон бичил бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцэх, тэдний бүтээгдэхүүний борлуулалтыг гадаад болон дотоодын зах зээлд хэрхэн нэмэгдүүлэх, дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт иргэдийн байр суурь, санал санаачлагыг тусгуулахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
Төр, хувийн хэвшил болон үйлдвэр эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах талаар тулгамдаж буй асуудал, Гадаад болон дотоодын зах зээлд бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудал сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга Ж.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хэлтсийн дарга н.Ижилбаяр нар оролцлоо.
Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар сувгийг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлууд сэдвээр ЖДҮДТ-ийн дарга Ю.Бямбаа танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр ЖДҮДТ-ийн бойжигчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байдаг, зах зээл муугаас гадна байрны түрээс хүндрэлтэй байдаг тул дахин сунгаж энэ байрандаа байх боломж байдаг уу гэсэн асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад тавьж байлаа.
ЖДҮДТөв нь шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой байгууллага учир дараа дараачийн үйлдвэрлэгчдэд боломж олгох ёстой, харин дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж байгаа бодлого нь зах зээлийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулагдсан ЭКО зах дээр “Сайн өдрийн зах”-ыг ажлуулж үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ хэмээн ТХҮХ-ийн дарга ярьлаа. Үйлдвэрлэл эрхлэгчид энэхүү хэлэлцүүлэг нь үр дүнтэй болсон ба шийдвэр гаргах түвшний хүрээнд үйлдвэрлэгчдээ дэмжин тодорхой бодлогыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж байсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%