ИТХ-ын дарга Р.Өнөржаргал өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг
хүлээн авч уулзлаа. Хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаад байгаа гол
асуудал нь орон нутгийн телевизүүдийн цацалт буюу иргэдэд хүтээмжгүй
байгаа явдал юм. Иймээс цаашид хэрхэн асуудлыг шийдвэрлэх, тоног
төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх боломж нөхцөл ямар байгаа талаар сонсон,
сэтгүүлчид, зураглаачидтай санал бодлоо солилцлоо.


