Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Өнөөдөр дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дэд зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр хуралдлаа.

2014-10-17

Өнөөдөр дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дэд зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Хуралдаанд тус зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж болон албаны бусад хүмүүс оролцлоо. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” болон “Цагдаагийн албаны тухай” хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Зөвлөлийн хуралдаанаар салбар зөвлөл, дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүн, салбар зөвлөлийн ажиллах журмыг шинэчилсэн тухай зөвлөлийн дарга Р.Өнөржаргал танилцууллаа.
Шинэчилсэн бүрэлдэхүүнээр салбар зөвлөл 8 , Хүүхдийн болон, хүүхэд, гэр бүл түүний эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 9, архидан согтуурах, мансууралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 7, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 12, авилгатай тэмцэх ажлыг зохицуулах, хяналт тавих дэд зөвлөл 7, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 8 хүний бүрэлдэхүүнтэй байхаар Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтсон байна.
Зөвлөлийн удирдлагуудын зүгээс нийт гишүүддээ дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн талаар, гэмт хэргийн нөхцөл байдлын тухай танилцуулж цаашид анхааран хэрэгжүүлэх ажлын чиглэл өгч, саналыг сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%