Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Байгаль орчин экологи, Хөдөө аж ахуй асуудал эрхэлсэн ажлын хороо хог хаягдлыг бууруулах асуудлаар ажиллаа.

2014-10-20

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам, хог хаягдлыг бууруулах, зохицуулах журам, оршуулгын газрын зохион байгуулалтын журмыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар төлөвлөн, боловсруулах шатандаа явж байгаа билээ. Уг журмыг боловсронгуй болгох үүднээс ИТХ дахь Байгаль орчин, экологи, ХАА-н асуудал эрхэлсэн ажлын хорооны төлөөлөгчид мэргэжлийн байгууллагын санал бодлыг сонсох зорилгоор ЗДТГ-ын ҮТҮХ-ын ахлах мэргэжилтэн Д.Баасанбаяр, мэргэжилтэн н.Хоролсүрэн, Авто Жим НӨҮГ-ын орлогч дарга н.Олзвой, МХХ-ийн улсын байцаагч н.Мөнгөнцэцэг нартай уулзаж ярилцлаа.
Мэргэжлийн байгууллагын хяналт, судалгааны дагуу ИТХ дахь Байгаль орчин, экологи, ХАА-н асуудал эрхэлсэн ажлын хорооны төлөөлөгчид дүүргийн үйлдвэрийн бүс дэх үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг хэрхэн шийдэж байгаа, үйлдвэрийн хортой болон шингэн хог хаягдлыг хэрхэн булж устгаж байгаа зэрэг асуудлаар явж танилцлаа. Төлөөлөгчид дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мин Химо үйлдвэр, МИМС жоншны үйлдвэрээр очсон байна. Мон Химо үйлдвэрийн хувьд хогны ангилан ялгалтыг маш сайн шийдсэн, өндөр зохион байгуулалттай ажилладаг бол МИМС жоншны үйлдвэрийн хувьд зөрчил дутагдалтай байжээ.
Мөн гэр хороололд ахуйн хүрээнд бой хийж буй хувь хүн, хашаандаа мал аж ахуй болон гахай тэжээж байгаа иргэдтэй уулзлаа. Хашаандаа бой хийдэг айл өрхүүдийн хувьд “Авто Жим” НӨҮГазар нь шингэн хог хаягдал тээвэрлэдэггүй учир иргэд өөрсдийн боломжоор тээвэрлэн “Багануур-Ус” НӨҮГ-аас заасан бохирын цэгт асгадаг хэмээн ярьж байна. Мөн хашаандаа малын сэвсээ асган, бохир нь нийтийн эзэмшлийн газарт урссан айлд шаардлага тавьж даруй цэвэрлэхийг анхаарууллаа.
Гэр хорооллын нутаг дэвсгэрт барилгын хог хаягдал, цеммент зуурмагаа ил задгай асгах, цэвэр усны шугам сольсны дараагаар шороог нь овоолон далан үүсгэж үүнд нь иргэд хогоо асгасан, Авто засварын гадна төмрийн сэгийг нийтийн эзэмшлийн зам талбайд овоолсон, 5-р хорооны нутаг Нарийний 24,25-р гудамжны зүүн хэсэг орчмын жалга нь зуны улиралд өмхий нуур болдог нь эрүүл ахуйд ноцтой хор учруулж болзошгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн Нугын талын айл өрхүүд далангийн адагт хогоо хаяж байгаа нь үер усны үеэр урсаж хэрлэн голтой нийлэх аюултай тул журамд санал оруулахаар төлөвлөсөн байна.
Манай дүүргийн хувьд гэр хороолол нь төвийн хороололтой ойр оршдог, мал бүхий иргэд оршин суудаг. Энэ ч утгаараа орон сууцны хороололд мал бэлчээрлэх асуудал ихээр гарч ирж байгаа нь тулгамдаад байгаа асуудлын нэг юм. Иймээс 1, 3-р хорооноос морьтой эргүүл гаргаж орон сууцны хороололд бэлчиж буй малыг хашиж, малаа сул чөлөөтэй, хараа хяналтгүй байлгасан мал бүхий иргэдийг торгох ажлыг зохион байгуулахаар болжээ.
ИТХ дахь Байгаль орчин, экологи, ХАА-н асуудал эрхэлсэн ажлын хорооны зүгээс энэхүү шинэчлэгдэн батлагдах гэж буй журамд дүүргийн хэмжээнд хогийн төв цэгийг шингэн болон хортой, эмнэлэгийн тусгай хог хаягдал, нянгийн өсгөвөр, цацраг идэвхт химийн хортой бодис ашигласан хог хаягдал болон ахуйн хог хаягдлын цэг гэж хоёр ангилан тусгаж өгөх нь зүйтэй хэмээн үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%