Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

МСS группын “Багануур энержи корпорэйшн” ХХК-аас Нүүрс шингэрүүлэх цогцолборын танилцуулгыг дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.

2014-10-22

МСS группын “Багануур энержи корпорэйшн” ХХК-аас Нүүрс шингэрүүлэх цогцолборын танилцуулгыг дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Нүүрсийг хийжүүлсэнээр Импортын хараат байдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Энэхүү үйлдвэрийн онцлог нь:
• Шингэн түлш / дизел түлш /
• Шингэрүүлсэн хий
• Барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
2012-2014 онд техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээний холбогдох тооцоо судалгааг хийж гүйцэтгэсэн ба 2014-2016 онд хөрөнгө оруулалт, техник технологийн асуудлыг шийдвэрлээд 2017 оноос барилга угсралтын ажлуудыг эхлүүлэн 2019 онд үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орох юм байна.
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн технологийн төслүүдийг аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын хүрээнд гүйцэтгэх талаар товч танилцуулга, мэдээллийг солилцсон юм. Түүнчлэн шинээр баригдах үйлдвэрүүд болон нийтийн дэд бүтцийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загвар хувилбарыг боловсруулж, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийн судалгааг гүйцэтгэхэд төр, хувийн хэвшлийн компаниудын хамтын оролцооны зохистой хэлбэр, эрх зүйн орчныг сайжруулах талаар удирдлагууд болон хурлын төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.
Дээрх төслүүд хэрэгжсэнээр Багануур дүүрэг нь эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн аргилгасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%