Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлэх асуудлаар дүүргийн удирдлагууд хуралдлаа.

2014-10-22

Багануур дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлэх, үндсэн магистрал шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдээд байгаа. Уг асуудлын талаар дүүргийн удирдлагууд гүйцэтгэгч компани Энергосервис монтаж ХХК-ийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Дулаан хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны шугамын хуучин нассос нь даралтын хүчин чадлаа дийлэхгүй болж, техникийн шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан юм.
1-р хэлхээнээс 2-р хэлхээнд шилжиж горимын дагуу дулааныг өгсөнөөр байрны дулаанд өмнөх үеийг бодвол бага зэрэг өөрчлөлт орно. Гэхдээ гадна агаарын темпратураас шалтгаалж хэрэглэгчдэд батлагдсан горимын тооцооны дагуу дулааныг дамжуулна. Энэ нь дулааны алдагдалыг багасгахаас гадна хэрэглэгчдэд нөлөө үзүүлэхгүй хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагууд ярьж байна.
Шинэ технологи нэвтрүүлэхэд буюу 2-р хэлхээнд шилжихэд тодорхой хэмжээний бэрхшээл зөрчлүүд гарсан ч өөрсдийн хүчин чадлаар зөрчлийг арилгаж байгаа. Мөн тохируулгын ажлыг хийж дууссаны дараагаар улсын комиссд хүлээлгэж өгөх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%