Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан

2014-10-30

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 30–ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд боллоо. Хуралдаанаар 2014 оны дүүргийн хөрөнгө оруулалтын зардалд өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлыг цэгцлэх журам, Оршуулгын газрыг цэгцлэх журам, Ногоон бүсийг хамгаалах журам, батлуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2014 оны дүүргийн хөрөнгө оруулалтын зардалд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг тэргүүлэгчид хэлэлцээд дахин өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг МУ-ын Засгийн газрын тогтоолоор 40 хувийг буцаан татах болсонтой холбогдуулан хөрөнгө оруулалтын ажилд өөрчлөлт оруулж, дахин боловсруулан төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.
Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн 4 журмыг дүүргийн хэмжээнд зайлшгүй мөрдөх нь зүйтэй хэмээн үзэж тэргүүлэгчдэд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Манай дүүргийн хэмжээнд хог хаягдалын асуудал зайлшгүй яригдах асуудлын нэг юм. Үерийн далан, суваг шуудууг дагуулан хог маш ихээр хуримтлагдсан, барилгын хог хаягдал эмх замбараагүй хаягдсан, хогийн төв цэгийн зохион байгуулалт зэрэг асуудлыг зайлшгүй цэгцлэх шаардлагатай байгаа тул ийнхүү журмыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэжээ.
Мөн оршуулгын газрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар олгох, Ногоон бүсийг хамгаалах журмыг хэлэлцэн, төслийг дахин боловсруулж хуралд оруулахыг холбогдох ажил хариуцсан хэлтэс албадад үүрэг болголоо.
Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дэд зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн баталж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Багануур дүүргийн хэмжээнд зохицуулах зөвлөлийн ажиллах журам, дүүргийн Хүүхдийн хууль зүйн хорооны дүрэм зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%