Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Нээлттэй хэлэлцүүлэг

2014-10-31

Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийслэлийн МХГазрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хамтран хийх “Хүнсний аюулгүй байдал”, “Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд боллоо. Нийслэлийн МХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг түгээх, хяналт шалгалт бодлогыг уялдуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт төр захиргааны удирдлагууд, Боловсрол, Гүн Галуутай цогцолбор сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд, үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд, тусгай зөвшөөрөл бүхий ААНБ-ууд оролцлоо.

Манай дүүргийн хувьд хүнсний үйлдвэрлэл 26, хоолны газар 68, худалдааны газар 110 байдаг гэсэн судалгаа байдаг байна. Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагын зүгээс дүүргийн нэмжээнд Нэгдсэн хангамжийн төвтэй болох, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг төр захиргааны байгууллагад тавьж байсан юм. Нэгдсэн хангамжийн төвийн асуудлыг судлан 2015 оны төсөвт тусгах болох боломжтой юм байна. Ингэснээр дүүрэгт хямд үнэтэй, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг, шаардлага хангасан лавораторитой нэгдсэн төв нээгдэх боломж бүрдэж байгаа юм.
Орон тооны бус хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах цогцолбор сургуулиудын хоолны газрын ажиллагсад болон сурагчдад сургалт зохион байгуулах, хүнсний аюулгүй ажиллагааны горимд хяналт тавих, сурагчдын гарын ариун цэврийг сахиулах, дотоод хяналт, орон тооны бус хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг саналыг гаргалаа. Мөн цаашид МХХэлтсээс ариутгал цэвэрлэгээ эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмд тавих хяналтыг сайжруулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх дотоодын хяналтыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, хүүхдийн хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос дараах санал гарсан юм. Улаанбаатар хотын томоохон үйлдвэрүүдээс ирсэн хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан, шошгон дахь он сар өдрөө урьдчилан бичсэн байдаг зэрэг зөрчлүүд гардаг тул мэргэжлийн болон ажил хариуцсан хүмүүс анхаарч холбогдох газруудад уламжлах, цэцэрлэгүүдэд тулгамддаг нэг асуудал бол улсаас олгож байгаа төсөв бага, хүрэлцээ муу байдаг учир хоолны орц хэмжээ бага байгаа зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн мэргэжлийн байгууллагын зүгээс дараах дүгнэлтийг хийн танилцууллаа. Үүнд: Дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн 60,2% нь зориулалтын бус байранд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдоогүй ажлын байранд 50% нь үйлдвэрлэл явуулдаг, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслээр бүрэн хангагдаагүй, мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөц дутмаг, сүү сүүн бүтээгдэхүүнийг малчдын гар дээрээс шууд зах зээлд нийлүүлдэг зэрэг асуудлуудад анхаарч арга хэмжээ авах, цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн юм. Мөн энэ үеэр үдийн цай хэрэгжүүлэгч Агаржин, Чанар Мандар компаниуд өөрсдийн хоолны үзэсгэлэн гаргаж ажлаа танилцууллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%