Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2014-11-01

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсонтой холбогдуулан Багануур дүүргийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 11-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Багануур дүүргийн ИТХурлын ажлын алба, “Уран Нүүдэл Хэрлэн” шатрын холбоотой хамтран зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй Улаанбаатарын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, мөн Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах юм.
Тэмцээний эхний үе болгож 11 дүгээр сарын 10-ны дотор дүүрэг тус бүрээс 9 эмэгтэй, 9 эрэгтэй шатар сонирхогчийг шалгаруулж, 12 дугаар сард нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулна.
Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцож байгаа юм. Манай дүүргийн хувьд 20 байгууллагын 28 эрэгтэй, 17 эмэгтэй шатарчин оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%