Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн ИТХ-аас хороодын иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгч нарыг хүлээн авч уулзлаа.

2014-11-11

Дүүргийн ИТХ-аас хороодын иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгч нарыг хүлээн авч уулзлаа. Дүүргийн ИТХурлын дарга Р.Өнөржаргал ДИТХ, түүний Тэргүүлэгчдээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулсан бол Иргэний оролцооны хэлтсээс ИТХ-н дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, идэвхижүүлэх зорилгоор ажлын байрны тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн бөгөөд ИТХ-ын даргын зүгээс иргэдийг нутгийн удирдлагын байгууллагатай холбох анхан шатны нэгж болох ИНХ-ын хурлын үйл ажиллагааг эрчимжүүлж, идэвхитэй ажиллахыг зөвлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%