Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Нээлттэй хэлэлцүүлэг

2014-11-11

ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Хог хаягдлыг зохицуулах журам”, “Мал аж ахуй эрхлэх журам”, “Оршуулгын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хороодын иргэд, байгууллага ААН-ийн төлөөлөл нийт 100 гаруй иргэн оролцлоо. Багануур дүүрэгт тулгамдаж буй эдгээр асуудлыг иргэдээр хэлэлцүүлж санал хүсэлтийг нь журамд тусгасахад уг хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
Хэлэлцүүлэгт “Авто жим” НӨҮГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх МХХэлтэс, Өмч газрын харилцааны алба, Засаг даргын Тамгын газрын Тохижилт Үйлчилгээний Хэлтэс, ИТХ-н төлөөлөгчид, Байгаль орчин, экологи, ХАА-н асуудал эрхэлсэн ажлын хорооны төлөөлөгчид оролцлоо. Иргэдээр хэлэлцүүлсэн эдгээр журмыг эцэслэн боловсруулж, ИТХ-н тэргүүлэгчдээр хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%