Хуралдаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын орлогч Т.Отгонболд, О.Батмөнх, 3-р хорооны ИНХ-ын Тэргүүлэгч Б.Ганболд, М.Гантулга болон хорооны 122 иргэн оролцов.
Хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцэв.
1. Иргэдийн Нийтийн Хурлын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан.
2. Хорооны Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг иргэдэд танилцуулж, үнэлэлт дүгнэлт өгч иргэдийн олонхийн саналаар "Бүрэн хангалттай" үнэлгээг өгөв.
3. ИТХ-аас орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн дунд хийсэн судалгааны тайланг Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа танилцууллаа.
4. Биваангрид өрхийн эрүүл мэндийн төвөөс цаг үетэй холбоотой мэдээлэл хийлээ.

