Хуралдаанд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ЗДТГ-ын дарга П.Баттүшиг ИТХ-ын Тэргүүлэгч Н.Ганбаатар, Төлөөлөгч П.Төгөлдөр Ж.Мөнхцэцэг, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа, ИНХ-ын дарга Тэргүүлэгчид 95 иргэн оролцлоо.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
- Хорооны ИНХ-ын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
- Хорооны Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж бүрэн хангалттай үнэлэлт дүгнэлтийг өгөв. Иргэдийн нийтийн хурлаар дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2018 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил болон 2019 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг иргэдэд хүргэн ажиллалаа.
Мөн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн дунд хийсэн судалгааны тайлангийн танилцуулгыг хийлээ.
ИНХ-ын дараагаар дүүргийн 2 дугаар хорооноос сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид хорооны 135 айл өрхөд сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ.


