Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

УИХ-ын гишүүн БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа Багануур дүүрэгт ажиллалаа

2019-01-28

УИХ-ын гишүүн БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтад дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид 356 иргэд оролцсон.
Уулзалтын дараа дүүргийн харьяалалгүй 400 ахмадад гарын бэлэг гардуулан өгсөн ба салбар салбартаа тэргүүлсэн иргэдэд шагнал гардууллаа.

БСШУСЯ-ны шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
С.Цэрэннадмид, Д.Мөнхжаргал, Д.Бямбадэлгэр, Г.Болормаа, Ч.Гантуяа, П.Оюун нарыг
“Хүндэт төмөр замчин” тэмдгээр С.Оюунчимэг, Д.Аваанай
“Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр: А.Алтансүх,
Барилга хот байгуулалтын яамны Нийтийн ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Д.Хонгорзул, Д.Эрдэнэсайхан нарыг шагнаж урамшууллаа.

Хүрэлцэн ирсэн иргэдэд "Монголын Үндэсний театр"-ын уран бүтээлчид ая дууны дээжээр бэлэг барилаа.
Ингэснээр дүүргээс УИХ-д сонгогдсон 4 гишүүд сар шинийн босгон дээр дүүргийн 1570 ахмадад гарын бэлгийг гардуулан нийт иргэд, сонгогчидтойгоо уулзаж санал хүсэлтийг нь сонсож хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1332
518 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%