Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа

2019-01-28

Дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2019 оны 1-р сарын 24-ний өдөр хорооны Иргэний танхимд зохион байгуулагдлаа. 
Хуралдаанд дүүргийн удирдлагууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, болон хорооны 195 иргэн оролцлоо.
Хурлаар дараах 5 асуудлыг хэлэлцсэн.

1. Иргэдийн Нийтийн Хурлын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах
2. Хорооны Засаг дарга Ач элбэрэл ӨЭМТөв, Цагдаагийн хэсгийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх
3. ИТХ-аас орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн дунд хийсэн судалгааны тайлан
4 Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цаг үеийн мэдээлэл
5. УИХ-ын гишүүн Сү.Батболдын тойрогт хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. 
Хорооны Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж иргэд “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” дүгнэлт өглөө.
Иргэдийн нийтийн хуралд ХХҮХ, Тээвэр зохицуулалтын алба, Цагдаагийн хэлтэс, Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга, төлөөллүүд оролцож иргэдийн асуултад хариулт өглөө.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%