Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2019-02-02

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Дүүргийн хэмжээнд нийт 2780 ахмад настан амьдардагаас БААН-ийн харьяалалтай 1296, харьяалалгүй 1483 ахмад настан байна. Үүнээс ахмад дайчин-3, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн-1, Ардын их хурлын депутат байсан ахмад настан-2, Гавьяат цолтон-11, Хүндэт донор ахмад настан-15, Ганц бие ахмад настан-43, Байнгын асаргаа шаардлагатай-148 ахмад настан байна.
“Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгохоор шийдвэрлэсэн ба 2019 оны Цагаан сарын “Насны хишиг”-ийг 1349 ахмадад 111 сая 630 мянган төгрөгийг олгоод байна.

Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр ахмадуудыг шагнаж урамшууллаа. 
Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр
Ч.Жавзандолгор, Б.Самал, Ж.Оюунцэцэг, Д.Сандулам, Ж.Содномваанчиг нарыг
Засаг даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр
Д.Чулуунбат, С.Энхтайван, Д.Цэдэв, Б.Энхтөмөр, Г.Ганжууржав нарыг шагналаа.
Мөн Нийслэлийн “Ахмадын хороо”-ны шагналаар 3 ахмадыг, дүүргийн “Ахмадын хороо”-ны шагналаар 5 ахмадыг шагнасан юм.

Сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн харьяалалтай 1483 ахмадад тус бүр 10000 төгрөгийг бэлэг болгон өглөө.
Хүрэлцэн ирсэн ахмадуудад буян заяаг тэгшлэн, аз хийморьтой байхыг бэлэгдэн “ГҮНДҮ ЁНДОН РАВЖААЛИН” хийдийн лам нар ном айлдсан бөгөөд “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга" бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж дуу бүжгийн дээжээс толилууллаа.

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж ирсэн азай буурлууддаа “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн мэндийг дэвшүүлж, эрүүл энхийг хүсье.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%