Дүүргийн Засаг даргын 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан мал аж ахуйн талаар хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дүүргийн малчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хил залгаа сумдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Соёлын төв өргөөнд дүүргийн харьяалалтай 350 гаруй малчдыг хамруулан “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-ыг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд болон Хэнтий аймгийн ХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын дарга Н.Нямдаваа, Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Г.Баасанжав, Байдлаг багийн Засаг дарга М.Баярсайхан, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Т.Энхсүх, Газрын даамал Э.Шинэбаяр нар хүрэлцэн ирлээ.
Энэ үеэр “Дүүргийн МАА-н салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр Засаг дарга Ц.Сандаг-Очир илтгэлийг танилцуулсан бол бусад чиглэлээр төлөвлөгөөт мэдээллүүдийг малчдад хийсэн.
Малчдын зөвлөгөөнд оролцсон малчдад төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.
Дүүргийн малчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хил залгаа сумдын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой сумдын удирдлагуудтай 2019 онд хамтран ажиллах чиглэлээр “Санамж бичиг” байгуулсан.
Дүүргийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, малынхаа ашиг шим, гарц чанарыг нэмэгдүүлж, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн дүүрэг орон нутагтаа оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж, мал аж ахуйн салбартаа тэргүүлж яваа малчдаа шагнаж урамшууллаа.
Дүүргийн 2018 оны тэргүүний малчнаар 4 дүгээр хорооны малчин Д.Отгонбаяр Дүүргийн 2018 оны тэргүүний тариаланчаар 3 дугаар хорооны иргэн Б.Тамир нар шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал – Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр
Малчин А.Наранцэцэг, С.Загдсүрэн, Я.Отгон , Л.Жавзан зэрэг 14 хүнийг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр О.Буяннэмэх, Ч.Төмөрхуяг, Д.Наранбаатар,Т.Намжилжав зэрэг 16 хүнийг
Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр
Малчин Н.Мягмар, Д.Заминдий нарыг
Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр
Малчин Б.Энхбат, С.Баасандорж нарыг
Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр
5-р хорооны малчин Ч.Гүндэгмаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Д.Нямдаваа, О.Бат-Өлзий, Ц.Ханд, Л.Орхон нарыг
Дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр
Малчин Л.Хүрэлтуяа, Н.Эрдэнэмөнх А.Баясгалан, “Тэгш таван эрдэнэ” мал эмнэлгийн эмч А.Мөнгөн-Эрдэнэ нарыг
Дүүргийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр С.Ганзориг, Б.Бямбадорж
Дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Д.Ганболд, Ш.Эрдэнэбат, Ц.Цогтсайхан, Ц.Лхагважав Л.Гэрэлтуяа нарыг
Дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр О.Энхжаргал, Б.Түмэнбаяр, Н.Лхагваням, Ц.Цэвэгсүрэн нарыг шагнаж урамшууллаа.
Багануур дүүрэг нь нийслэлийн хамгийн олон малтай дүүрэг 2018 онд 184337 толгой мал тоолуулсан ба дүүрэгт 1000-с- 2000-н малтай малчин 25 тоологдсон бөгөөд мал сүргээ таван төрлөөр өсгөж байгаа 1000-т малчиддаа “ӨРГӨМЖЛӨЛ” хадгалууллаа.
Дүүргийн малчдын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн малчдад Соёлын ордны уран бүтээлчид урлагийн тоглолт толилууллаа.
