Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын жагсаал зохион байгууллаа

2019-03-15

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баяр , Монгол Цэргийн баяр 2019 оны 03-р сарын 18-ны өдөр тохиож байна.

Оршин буй Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа дархлан өнөө бидэнд үлдээсэн Монгол төрийн өлмий дайчин эрсийн алдар сууг батжуулж, алдаршуулах зорилгоор харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан түүхэн өдрийг МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ӨДӨР хэмээж, тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Тухайн өдрийг тохиолдуулан өнөөдөр Багануур дүүргийн цэрэг цагдаа хүчний байгууллагууд баярын жагсаалыг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хууль хүчний байгууллагын нийт хамт олон оролцов. Монгол цэргийн өдрийн баярыг тохиолдуулж салбартаа манлайлсан дараах иргэдийг шагнан урамшууллаа.

“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр Д.Батнасан

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР 
ШШГХ-ийн ажилтан Н.Цэнд-Очир, 
-ХЦ-ийн 0252 дугаар ангийн авто техникийн албаны жолооч Ц.Болдбаатар нарыг

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ЭЭР
-Цагдаагийн хэлтсийн холбоо мэдээллийн инженер Э.Энхмандах, 
-Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасагт эргүүлийн цагдаа З.Эрхэмбаяр нарыг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР 
-Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Дарханбаяр
-Хилийн 0252 дугаар ангийн Засварын механик, гагнуурчин Д.Болдбаатар
-Хилийн 0252 дугаар ангийн Хүнс, хувцас, шатахууны албаны дарга Ахмад Ц.Алтангадас
-Багануур дүүргийн Онцгой Байдлын хэлтсийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Эрдэнэбаяр нарыг

ЗАСАГ ДАРГЫН “БАЯРЫН БИЧИГ”-ЭЭР
-Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Гарьдмагнай
-Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын байцаагч, Ахмад Д.Ганболд
-Цагдаагийн Хэлтсийн Эрүүлжүүлэх Саатуулах Байрны Жижүүрийн цагдаа Ахлагч Г.Баттулга нарыг

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ Б/227 ДУГААР ТУШААЛААР ХОШУУЧ ЦОЛООР
-Хилийн 0252 дугаар ангийн Хүнс, хувцас, шатахууны албаны дарга Ахмад Ц.Алтангадас
- Цагдаагийн хэлтсийн дотоодын цэргийн харуулчин Дэд ахлагч А.Очирваань болон бусад алба хаагчдыг шагналаа.
Мөн энэ үеэр хүчний байгууллагуудын гардан тулааны үзүүлбэр тоглолтыг үзүүлж сонирхуулсан юм.
БАГАНУУР ДҮҮРГИЙНХЭЭ ЦЭРЭГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%