Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

мэндчилгээ

2019-03-22

МЭНДЧИЛГЭЭ

Монгол эх орныхоо уудам нутагт аж төрөн ажиллаж, 
амьдарч суугаа болон Багануур дүүрэгт ажиллаж амьдарч байгаа казах иргэд Та бүхэнд нүүдэлчдийн баяр, Наурыз-Нарны баярын халуун мэндийг хүргэе!

Монгол Улсын Үндсэн хуулинд үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг батлан тунхагласан бөгөөд казах түмний хууль ёсны эрх, эрх чөлөө, соёл, ёс заншлыг ямагт хүндэтгэн дээдэлдэг юм.

Бүргэдийн баяр, мөсөн дээрх морьтонгуудын тоглоом наадгай зэрэг гайхалтай зан үйл, ёс заншлаараа алдартай Наурыз баярыг дэлхийн халдашгүй соёлын өвд хамааруулан ЮНЕСКО-д бүртгэж авсан байдаг.

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө болон эх орныхоо хөгжлийн үе шат бүрт казак иргэд Та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, аж ахуй, бүтээн байгуулалтын бүхий л салбарт шаргуу хөдөлмөрлөж ирсэн та бүхэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сайхан баярлаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%