Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

СӨХ-ны иргэдийн дунд сонсгол зохион байгууллаа

2019-03-26

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нийтийн сонсголын тухай хууль, журмын дагуу 1-р хорооны иргэдэд сонсголыг зохион байгууллаа.

Сонсголыг ИТХ-аас 2018 онд орон сууцны айл өрхийн дунд явуулсан судалгаанаас гаргасан санал хүсэлтийг үндэслэн явуулсан бөгөөд СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО буюу “Шинэ элч” “Содон суварга” “Сод хөгжил” СӨХ-ны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсож, СӨХ тус бүрийн төсвийн зарцуулалтын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал хүсэлтээ солилцсон юм.

Мөн Багануур дүүргийн Прокурорын газраас зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэн ажилласан бол Захирагчийн ажлын албанаас 2019 онд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалт буюу гудамж талбайн тохижуулалт, явган болон авто замын засварын ажлуудын талаар мэдээллийг иргэдэд хүргэж, тулгамдаж буй асуудлуудыг сонсож иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллав.

Үйл ажиллагаанд ИТХ-ын Төлөөлөгч Х.Пүрэвсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням, Захирагчийн ажлын албаны дарга Д.Дэмчигжав, ИТХ-ын иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа болон СӨХ-ны дарга гишүүд иргэд оролцлоо.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%