Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2019 оны 3-р сарын 28-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга зүйн тулгамдаж буй асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн ЗДТГ, 5 хорооны ГХУСАЗДЗ, Прокурорын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагууд оролцов.
Арга хэмжээнд зөвлөлийн 2017,2018 онд урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулга, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Балжинням танилцууллаа.
Энэ үеэр хэлэлцүүлэгт хамрагдсан албан хаагчдыг багаар ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцож тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
Үүнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Аж ахуй нэгж байгууллагуудыг урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, байгууллага өөрсдийн камержуулалтыг сайжруулах, замын тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулах, сургалт сурталчилгааг тогтмол явуулж байх зэрэг саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гаргаж байсан юм.