Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Амь тэссэн үеийн үнэлгээ болон тусламж” сэдэвт ур чадварын уралдааныг зохион байгууллаа

2019-03-29

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, хамтран нийт эмч нарын дунд “Амь тэссэн үеийн үнэлгээ болон тусламж” сэдэвт ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Энэхүү уралдааныг зүрх зогсож, амь тэнссэн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амилуулах тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилготой үйл ажиллагаа юм.
Үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж үг хэлснээр эхэлсэн ба төр захиргааны байгууллагын удирдлагууд ЭМТ-ийн эмч ажилчид оролцлоо.
Уралдааны шүүгчээр Улсын I төв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн С.Алтансүх
Улсын III төв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн О.Янжив
Улсын I төв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Уламсайхан нар урилгаар оролцсон.
Эрүүл мэндийн төвийн эмч нарын нийт 7 баг оролцож 6 төрлөөр өрсөдсөн ба нийлбэр дүнгээр
1-р байрт Мэдрэл уламжлалт сэргээн засах эмчилгээний “Битгий зогс” баг
2-р байрт Өрхийн эрүүл мэндийн төвийн “Зүрх зогсохгүй” баг
3-р байрт Онош зүйн секторийн “Гоё шүү” баг тус тус тэргүүллээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5548
4102 / 74%
906 / 16%
262 / 5%
278 / 5%