Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

“Алтан чагнуурын эзэн” эмчийг тодрууллаа

2019-03-29

2019 оны 03-р сарын 30-ны өдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож байна.

Эмч нарын өдрийг хамгийн анх 1933 оны 03 сарын 30-ны өдөр АНУ-ын Жиоржиа мужийн Вендер хотод тэмдэглэсэн. Чарлес Браун Алмонд гэх эмч эмэгтэй эмч нарын ажил үйлсийг хүндэлдэг, тэмдэглэлт өдөр байх ёстой гэж анх тэмдэглэсэн бөгөөд цэцгээр гоёсон ил захидал эмч нарт өгч байсан түүхтэй .

Энэхүү өдрийг тохиолдуулан дүүргийн ЭМТөвийн хамт олон эмч ажилчдаа хүндэтгэл үзүүлж хамт олноо манлайлсан албан хаагчдыг шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд оролцож Засаг даргын нэрэмжит “Алтан чагнуурын эзэн” эмчийг тодруулсан юм.

Энэ жилийн “Алтан чагнуурын эзэн”-ээр ЭМТ-ийн Мэдрэл уламжлал сэргээн засах эмчилгээний их эмч Б.Цолмончимэг, “Энх-Өрх” өрхийн ЭМТ-ийн их эмч Х.Өнөржаргал нар тодорч, ИТХ-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр Хүүхдийн их эмч П.Нэргүй, Түргэн тусламж 103 тасгийн эрхлэгч эмч Н.Оюунбат нар шагнагдлаа.
Засаг даргын “Баярын бичиг”-ээр Нярайн тасгийн эрхлэгч эмч Г.Солонго шагнагдлаа.

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%