Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

“Багануур хотын үндсэн дүрэм”-ийн төслийг боловсруулж дүүргийн иргэдээр нээлттэй хэлэлцлээ.

2014-11-19

Багануурчууд бид төрөлх дүүргээ хот болон хөгжих боломжтой хэмээн үзэж, олон жил хүсэн хүлээсэн. Тэгвэл энэхүү хүсэн хүлээсэн мөч удахгүй биелэлээ олохнээ.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх чиглэл, бодлогыг тодорхойлон иргэдэд танилцуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр дүүрэгт ирж ажиллалаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир болон дүрмийн төслийг боловсруулахад оролцсон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Хэлэлцүүлгээр “Багануур хотын үндсэн дүрэм”-ийн төслийг боловсруулж дүүргийн иргэдээр нээлттэй хэлэлцлээ. Цаашид дүрмийн төслийг дүүргийн нийт айл өрх, иргэдэд хүргүүлж, хэлэлцүүлэг хийн, хот болгох талаар олон нийтийн саналыг авч баталгаажуулан нийслэлийн ИТХ-аар уламжлуулан УИХ-д өргөн барих юм.
Багануур хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон дүүргийн иргэд дүрмийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон бие даан хөгжих боломж бүрдэж байгаад баяртай байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%