Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Багануур дүүрэгт ирээд байна.
Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт ярилцлага, илтгэл, лекц зохион байгуулж халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүлэх юм.
Товчхондоо Монгол эрчүүдээ сэрээх, зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад аяны зорилго орших бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь уг арга хэмжээ юм.
Аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийгдэхээс гадна соён гэгээрлийн олон уулзалт, арга хэмжээг төлөвлөж Багануур дүүрэгт 2019 оны 07 дугаар сарын 08-ны 17:00 цагт Соёлын ордонд "Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтыг нийт эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулах, 07 дугаар сарын 09-ний 07:30 цагаас "Багануур" ХК-ий ажилчдад “Хөвгүүдийн уулзалт”, 13:00 цагаас ЗДТГ-ын 219 тоотод цагдаа, цэрэг хүчний байгууллагуудтай “Эр хүн ноён нуруу” сэдэвт уулзалт, яриа
20:00 цагаас төв талбайд “Эх орны хийморь” цэнгүүн тус тус зохион байгуулагдана.