ИХ НАСНЫ МОРИНЫ УРАЛДААНД ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН И.ЦОЛМОНБАЯРЫН БОР ТҮРҮҮЛЛЭЭ.
БАГАНУУР ДҮҮРГИЙН 39 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ИХ НАСНЫ МОРИНЫ УРАЛДААНД НИЙТ 84 ШАНДАСТ ХҮЛЭГҮҮД УРАЛДСАНААС:
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын И.Цолмонбаярын БОР түрүүлж
Уяач Г.Сэргэлэнбаатарын ХҮРЭН ХАЛЗАН аман хүзүүдэж
Ховд аймгийн уяач Н.Учралын ЦАГААН 3-т
Налайх дүүргийн уяач М.Аманболдын СААРАЛ 4-т
Архангай аймгийн Хотонд сумын П.Мөнхдоржийн БОР ХАЛЗАН айрагдлаа.