Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2019-08-09

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтны өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 2019 оны 8-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд ИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг даргын орлогч Т.ОтгонболдЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр, Төлөөлөгч О.Батмөнх, Ж.Энхбат ЗДТГ-ын дарга П.Баттүшшиг нар оролцож эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад шагнал гардууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт Өргөмжлөлөөр:

Сантехникийн слесарь А.Цэвээнравдан

Үйлчилгээний ажилтан Г.Баясгалан

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт Үнэмлэхээр:

Архив бичиг хэргийн ажилтан Б.Долгорсүрэн

Үйлчилгээний ажилтан Ч.Даваа

Засаг даргын жуух бичгээр:

Үйлчилгээний ажилтан Б.Цогтгэрэл, З.Батцэцэг

Засаг даргын баярын бичгээр:

Үйлчилгээний ажилтан Н.Батцэцэг, З.Оюунтунгалаг

Мөн 3-р хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн  нэрэмжит шагналаар:

Үйлчилгээний ажилтан Т.Гантуяа, Ч.Чулуунаа, Л.Буяндэлгэр, Т.Эрдэнэчимэг, Ж.Мөнхзул Я.Болдбаатар

Клиникийн профессор цол тэмдгээр

Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн их эмч О.Оюунчимэг

Дотор, зүрх судасны их эмч Л.Чимэдлхам

Эрүүл мэндийн яамны жуух бичгээр

Цахилгааны инженер Т.Энхбат

Мэс заслын их эмч Б.Батзаяа

Сувилагч Т.Баттунгалаг

Харуул Я.Болдбаатар нарыг тус тус шагнан урамшууллаа. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтан Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. 











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%