Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Төлөөлөгчдийн санаачилгаар соёмбот хөшөө босголоо

2019-08-27

Нийслэл, дүүргийн тэргүүний 4-р хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Тэргүүлэгчдийн санаачлагаар Нарангийн ухаа дээр Соёмбот хөшөөг босгож, нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 8-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийг Сүүн цацалт ээжүүд нэрийн дор өдөрлөгт арга хэмжээгээр эхлүүлж, Гүндү Ёндон равжаалин хийд арга хэмжээнд оролцсон ээжүүддээ Цагаан дарь эх номыг уншиж, ЗДТГ-ын 219 тоот танхимд Сүүн цацалт ээжүүдэд шагнал гардууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын Орлогч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, ИТХ-ын Тэргүүлэгч хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг болон 4-р хорооноос сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид хорооны ИНХ-ын дарга Тэргүүлэгчид хорооны иргэд оролцов.

Соёмбот хөшөөг босгоход Багануур Азза ТӨХК, Багануур тохижилт ОНӨААТҮГ, Багануур сувилал, Асралт Баянхаан ХХК, Жаргалантай сайхан ХХК, болон иргэдийн дэмжлэгтэйгээр босгосон бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд хамгийн өндөр настай 5 ээжид гарын бэлэг гардуулж дархан бэр, уран бэр болсон ээжүүдийг шагнаж урамшууллаа.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1348
525 / 39%
427 / 32%
194 / 14%
202 / 15%