Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Малчдын өдөрлөгийг зохион байгууллаа

2019-09-05

Малчин мал бүхий иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах тэдний тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх үүднээс дүүргийн 2-р хороо өнөөдөр Малчдын өдөрлөгийг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, ИТХ-ын Тэргүүлэгч Н.Ганбаатар, Төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, П.Төгөлдөр ИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гансэлэм 2-р хорооны ИНХ-ын дарга Д.Очирпүрэв, УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын бие төлөөлөгч Ц.Нямцэрэн болон бусад албаны хүмүүс малчин иргэд оролцлоо.

Хамтран ажилласан байгууллагаар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын зохион байгуулалтын алба, “Энх өрх” өрхийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн олон улсын байгууллага зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэв.

Энэ үеэр мал сүргээ өсгөж, малынхаа ашиг шим, гарц чанарыг нэмэгдүүлсэн малчдыг дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын шагналаар шагнан урамшуулав.

ИТХ-ын Хүндэт үнэмлэхээр : Малчин Ц.Оргил, Б.Төмөрчөдөр

Засаг даргын Жуух бичгээр: Малчин Ч.Ариунтуяа

Засаг даргын баярын бичгээр: Малчин Д.Хүрэлбаатар, Х.Хашбал нар шагнагдсан бол УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хичээлийн шинэ жилийн нээлт эхэлж байгаатай холбогдуулан 1-р ангид элсэн орж байгаа 13 хүүхдэд дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгслийг гардуулан өгсөн юм.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%