Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-05

Өнөөдөр 09 дүгээр сарын 1 хичээлийн шинэ жилийн баярын өдөр Монгол улс даяаар сургууль цэцэрлэгүүд нээлтийн үйл ажиллагааг хийдэг уламжлалтай.
Уламжлал ёсоор Багануур дүүргийн төр захиргааны байгууллагаас Д.Нацагдоржийн талбайд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын орлогч Т.Отгонболд ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон Боловсролын байгууллагын багш удирдлагууд албаны хүмүүс ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд “Элсэлтийн ерөнхий шалгалтад 750 ба түүнээс дээш оноо авсан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад урамшуулал олгох 400:400” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан билээ. 2019 онд 1 сурагч 800 оноо, 4 сурагч 750-с дээш оноо авсан ба, шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан 4 багш нар болон сурагчдад "Батламж" мөнгөн шагналыг гардуулав.

Энэ хичээлийн жилд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуульд 627 сурагч шинээр элсэж, 5178 сурагч анги дэвшин, нийт 5805 сурагч, 10 цэцэрлэгт 631 хүүхэд шинээр элсэж, 1806 хүүхэд анги дэвшин, нийт 2437 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, 780 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллахаар болсон.

Энэ хичээлийн жилд боловсрол, соёлын байгууллагуудад улс, нийслэлийн төсвийн 18,1 тербум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийг ашиглалтад оруулж, “Оюуны эрин” цогцолбор сургуулийг байгуулснаар ээлжийн коффицент 1,5% болон буурч, анги дүүргэлт 30 буюу стандарт түвшинд хүрээд байна. 2020 онд дүүргийн 40 жилийн ойг тохиолдуулан Биологийн улсын XXX олимпиадыг дүүрэгт зохион байгуулах эрхийг олж авсан гэдгийг дүүгийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нээлтийн үгэндээ дурдаж байлаа.

Image may contain: 28 people, including Tsevelmaa Bunia, crowd, shoes and outdoor

Image may contain: sky, cloud and outdoor

Image may contain: 9 people, including Мөнхтөр Батсайхан, Tumurchudur Tuk, Sandag-Ochir Tsend and Sumyabaatar Narangoo, people standing and outdoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%