Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хяналт шалгалтыг хийж ажиллалаа

2019-09-06

Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн 5 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлд чиглэл өгсний дагуу цэцэрлэг сургууль орчмын бүсэд байрлах гудамж талбайн гэрэлтүүлэг, замын тэмдэг, гарц гаргалгаа, камержуулалт, муу усны нүх түүний онгорхой цоорхойн бүрэн бүтэн байдалтай танилцаж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Нэгдүгээр хорооны ГХУСАЗДЗөвлөл хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд Гүн галуутай цогцолбор сургууль 131,193, 235-р цэцэрлэг болон аж ахуй нэгж байгууллагын ойр орчмын гэрэлтүүлэг нь тод тусгалтай, камержуулалт хэвийн ажиллагаатай харин сургалтын задгай хэсгийн явган хүний замын хажуугийн 5 гэрэл шаардлага хангахгүй, 131-р цэцэрлэгийг тойруулан ухсан цахилгааны шугамын нүхийг битүүлэхэд анхаарах шаардлагатай.

Хоёрдугаар хорооны Иргэдийн нийтийн хурал ГХУСАЗДЗ-ийн дарга Д.Очирпүрэв зөвлөлийн гишүүдийн хамт хяналт шалгалт хийхэд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын хяналтын камер бүрэн ажиллагаатай сургууль цэцэрлэгт явах төв замын гэрэлтүүлэг хэвийн нийт 300 м2 талбай бүрэн гэрэлтэж хүүхэд бэртэж гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж хэрэгжүүлсэн.

Гуравдугаар хорооны ГХУСАЗДЗөвлөлөөс тус хорооны нутаг дэвсгэрт байрлах сургууль цэцэрлэг албан байгууллага гудамж талбайд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд аж ахуй нэгж байгууллагын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах, сувиллын урд замд гэрэлтүүлгийг нэмж байрлуулах Мөн Хэрлэн 184-р цэцэрлэгийн хажуугийн замд анхаар хүүхэд тэмдэг тэмдэглэгээг байрлуулах шаардлагатайг анхааруулж, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг зам тээвэр осол гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль цэцэрлэгт тараах материалыг хүргэн ажилласан байна.

Дөрөвдүгээр хорооны ГХУСАЗДЗ-өөс хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 байгууллагад хяналт шалгалт хийхэд камергүй 3 байгууллага илэрч зөрчлийг арилгуулах талаар анхааруулж ажилласан байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан канад цэцэрлэг, 132-р цэцэрлэг, Оюуны ирээдүй бага сургууль, орчмын бүсэд гарц, тэмдэг тэмдэглэгээ хурд сааруулагч сайн, Рашаант Жаргалант хэсгийн муу усны 38 нүхний тагыг бөглөж унаж бэртхээргүй болгосон байна.

Тавдугаар хорооны ГХУСАЗДЗ хорооны нутаг дэвсгэрт мөн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн бөгөөд Оюуны эрин цогцолбор сургууль, 194,241-р цэцэрлэгийн гадна тохижилт гэрэлтүүлэг сайн, хяналтын камерууд ажиллагаа хэвийн ажиллагаагүй цөөн тооны камерыг ажиллагаатай болгож хүүхэд багачуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч үйл ажиллагаа явуулхыг үүрэг болгон ажиллалаа.

Image may contain: Bat-Erdene Ganbat, sitting and indoor

Image may contain: one or more people

Image may contain: cloud, sky and outdoor

No photo description available.

Image may contain: 2 people, including Bat-Erdene Ganbat, people smiling, people sitting and indoor

Image may contain: cloud, sky, ocean and outdoor

Image may contain: sky and outdoor

Image may contain: sky, tree, plant, house and outdoor

Image may contain: sky and outdoor

Image may contain: 1 person, outdoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%