Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөний нээлт боллоо

2019-09-10

Монгол Улсын Их хурлаас есдүгээр сарын 10-ний өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон шийдвэрлэж, тэмдэглэх болсноос хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсэн иргэдийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, хилс хэрэгт холбогдогсдыг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдсэн иргэдийн талаар судалгаа хийж, түүхийн бодит үнэнийг олон нийтэд түгээн сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн.

Түүнчлэн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсдөд хуульд заасны дагуу нөхөн олговор олгох, нийгмийн халамжийн зарим дэмжлэг үзүүлэх, энэ ажилд төр захиргаа, хууль хяналт, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг татан оролцуулж хамтран ажиллаж байна.

Тухайн өдрийг тохиолдуулан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Гүндү Ёндон равжаалин хийд хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориуслан Бурхан багшийн хөшөөг босгож нээлтийг 9 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулж хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нарт хүндэтгэл үзүүллээ.

Үйл ажиллагаанд Монгол Улсын ЦАУЗБК-ын захиргаа дүн шинжилгээний албаны дарга Л.Очирсүрэн, Нийлэлийн ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга М.Халтар, дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ЦАУЗБСК-ын дарга С.Даваарсүрэн, НИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын Орлогч Т.Отгонболд, ИТХ-ын ажлын албаны дарга бөгөөд ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон албаны хүмүүс оролцлоо.

Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос материалаа бүрдүүлэн өгч, дүүргийн шүүхээс нөхөн олговор авах эрх үүссэн нэг иргэнд 80 сая төгрөг, нэг иргэний нэг сая төгрөгийг олгоход бэлэн болоод байгаа ба өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ 81 иргэн бүртгэлтэй байна.

Image may contain: 6 people, including Otgoo Otgonbold, Baljka Batnasan, Sandag-Ochir Tsend and Tumurchudur Tuk, suit and outdoor

Image may contain: Tumurchudur Tuk, ocean and outdoorImage may contain: 1 person, outdoorImage may contain: 4 people, people smiling, people standing, sky and outdoorImage may contain: one or more people, people standing, sky, cloud and outdoorImage may contain: 4 people, people standing and outdoorImage may contain: 7 people, including Purevdoo Battushig, Tumurchudur Tuk and Sandag-Ochir Tsend, people standing and suitImage may contain: 2 people, people standingImage may contain: 4 people, including Bat-Erdene Ganbat, people standingImage may contain: 6 people, including Bat-Erdene Ganbat, Batmunkh Oyumaa and Tsetsegee Tsetsegee, people standing

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%