Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Төлөөлөгчид өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

2019-09-15

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 72 дугаар тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл аж явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж 2019 оны 9-р сарын 11-ний өдөр инженер дэд бүтцийн чиглэлийн 5 байгууллагаар явж ажлын нөхцөл байдалтай танилцлаа.

Тус ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Үйлдвэрлэл үйлчилгээ, хот байгуулалтын бодлогын хорооны дарга Д.Гиваапил, нарийн бичгийн даргаар ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, гишүүдээр Төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, Х.Пүрэвсүрэн, О.Мөнхсайхан, Г.Бат-Эрдэнэ нар ажиллалаа.

Багануур дулааны станц ТӨХК-ний 2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 24 ажил төлөвлөж биелсэн 21 ажил 87%-ийн гүйцэтгэлтэй байна.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний Зүүн өмнөд бүсийн салбар нийт 24 ажил төлөвлөж 23 ажил биелсэн 95%-ийн гүйцэтгэлтэй.

“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Багануур салбар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 22 ажил төлөвлөж 20 ажил биелсэн 90%-ийн гүйцэтгэлтэй байна.

Багануур тохижилт ОНӨААТҮГ нийт 19 ажил төлөвлөж 15 ажил биелсэн 78% гүйцэтгэлтэй байна.

Багануур-Ус ОНӨААТҮГ нийт 47 ажил төлөвлөж биелсэн 31 ажил 66%-ийн гүйцэтгэлтэйгээр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэд бүтэц инженерийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан ажлын хэсэг нөхцөл байдлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах юм.

Image may contain: DG Giva, Ж. Мөнхөө and Ganbaatar Naidan, people sitting, table and indoor

Image may contain: 3 people, including Мөнхсайхан Отгонбаяр, people standing

Image may contain: 6 people, including Ж. Мөнхөө, Ganbaatar Munguntuya, Bat-Erdene Ganbat and Мөнхсайхан Отгонбаяр, indoor

Image may contain: Mungunkhulugt Khologoo, smiling, sitting, table and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%