Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИТХ-ын Төлөөлөгчид Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-09-15

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, урлаг, спортын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил сургалтын орчин нөхцөл хэрхэн хангагдсан талаар танилцах ажлын хэсгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 69 дүгээр тогтоолоор баталсан.

Тус тогтоолыг үндэслэн өнөөдөр ИТХ-ын Төлөөлөгчид дараах бүрэлдэхүүнтэйгээр ажлыг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 3 хэсэг болгон хувааж нэгдүгээр ажлын хэсгийн ахлагчаар нийгмийн бодлогын хорооны дарга П.Төгөлдөр, нарийн бичгийн даргаар ИТХ-ын мэргэжилтэн Б.Лхамсүрэн, гишүүдэд Төлөөлөгч Б.Батболд, Б.Тайванболд, Д.Лхагвадулам, Я.Отгонбаатар, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нар 131, 193, 235-р цэцэрлэгүүд, Гүн галуутай цогцолбор сургууль Соёлын ордон зэрэг байгууллагуудтай танилцав.

Хоёрдугаар ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар ИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын Орлогч Т.Отгонболд, нарийн бичгийн даргаар ИТХ-ын мэргэжилтэн Б.Уянга, гишүүдэд Төлөөлөгч О.Батмөнх, Б.Буянхишиг, Б.Түмэнжаргал, Ж.Энхбат, Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баярмаа нар 138, 139, 142-р цэцэрлэг Боловсрол цогцолбор сургууль, Сод бүрэн дунд сургууль, биеийн тамир спорт хороо зэрэг байгууллагуудаар танилцаж тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллалаа.

Image may contain: 6 people, including Batmunkh Oyumaa, people standing and indoor

Image may contain: 6 people, including Tsevlee Tsevlee, Buyankhishig Buyan-Ochir, Batmunkh Oyumaa and Otgoo Otgonbold, people smiling, people standing, suit and indoor

Image may contain: 7 people, including Buyankhishig Buyan-Ochir and Otgoo Otgonbold, people standing and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%